Үйл явдал1 мин унших
Зөвшөөрлийн тухай хуулийн талаар санал солилцож, туршлага судлав

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУулзалтад Монголын парламентыг төлөөлж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар оролцсон бол Казахстан Улсын талаас Парламентын Мажилисын гишүүн Кайнар Абасов Бегалиевич, Сырым Ертаев Махамбетович, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адылбаев Жумаевич болон бусад албаны хүмүүс байлцлаа.
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн бэлтгэл ажлын хүрээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаар туршлага судлах зорилготой хэмээн цахим уулзалтын эхэнд тэмдэглэв.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2001 онд шинэчлэн баталсан. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа харилцааг энэ хууль болон салбар тус бүрийн 100 гаруй хууль, 200 гаруй журмаар зохицуулж байгаа бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан тухайгаа танилцуулав.
Уулзалтаар талууд хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.