Үйл явдал1 мин унших
Куба улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Олон улсын харилцаа
Эх сурвалж:
Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаМонгол Улсын Ерөнхийлөгч хоёр орны уламжлалт найрсаг харилцаа нэгэн жарныг дамнан амжилттай хөгжиж ирсэнд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид шинжлэх ухаан, эрүүл мэнд, биотехнологийн шинэ технологийг Монголд нэвтрүүлэх, нарийн мэргэжилтэн бэлтгэхэд Кубын талтай хамтран ажиллах санал дэвшүүлэв.
Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригес хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлж, Кубын Засгийн газраас Монгол оюутнуудад олгодог тэтгэлгээ үргэлжлүүлэн олгохоор ажиллаж байгааг хэлэв. Кубын тал 1963 оноос хойш оюутны тэтгэлэг олгож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголын 140 гаруй оюутан тус улсад дээд боловсрол эзэмшсэн байна.