Үйл явдал1 мин унших
“Боловсролын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал1 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаХэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монголын боловсролын шинэчлэл”, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин “Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга”, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч Монгол хүүхэд хөтөлбөрийн мөн чанар зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага, онцлогууд” сэдвээр тус тус илтгэл тавихын зэрэгцээ салбарын яамнаас Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Боловсролын багц хуулийн төслийн талаар танилцуулсан.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүдээс гадна Боловсрол, шинжлэх ухааны яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын холбогдох албан тушаалтнуудаас гадна аймгийн боловсролын байгууллагын 300 гаруй багш, албан хаагчид оролцож, боловсролын салбар дахь тулгамдсан асуудал, эрх зүйн орчинг сайжруулах, хичээлийн хоцрогдлыг арилгах асуудлаар чөлөөт хэлэлцүүлгийг өрнүүлж, хэлэлцүүлгээс нэгдсэн зөвлөмж гаргахаар тогтов.


Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ажлын алба