Үйл явдал2 мин унших
Монгол Улсын АИ-92 автобензиний хоногийн дундаж хэрэглээ 1330 тонн байна

Шатахуун
Сэтгүүлч Namuuna
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Namuuna
ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20000 тонн АИ-92 автобензин 10-р сард импортлохоор төлөвлөн ажиллаж байна. Үүнээс 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар ОХУ-аас 12800 тонн, БНХАУ-аас 12250 тонн, нийт 25050 тонн АИ-92 автобензин импортлоод байна.
Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 автобензиний түгээлтийг шуурхай хийж байгаа.
Тухайлбал, 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд:
Монгол Улсын АИ-92 автобензиний хоногийн дундаж хэрэглээ 1330 тонн, үүнээс Улаанбаатар хот 850 тонн, Хангайн болон Төвийн бүс 265 тонн, Баруун болон Зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг.