Байр суурь2 мин унших
Ё.Баатарбилэг: Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн үү?

Сэтгүүлч batzaya
Одоохон...
Байр суурь2 мин унших

Сэтгүүлч batzaya
УИХ-ын гишүүд энэ талаар асуултуудыг холбогдох яам, газруудаас асууж, Засгийн газрын бодлогыг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нефть боловсруулах үйлдвэр болон бусад асуудлаар НАЙМАН асуулт асууж, хариулт авсныг хүргэж байна.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариулт: ТЭЗҮ нь бэлэн болоогүй байгаа учраас дараагийн асуудлууд /2, 3, 4, 5/ тодорхойгүй байна. Ирэх 3 сард нарийвчилсан үндэслэл гарна. Үүнээс хэдэн тэрбумын өртөгтэй болох уу нарийн тооцоо гарна. Үүнд Италийн тал хяналт тавьж ажиллаж байгаа. Үнийг л болох хямд, зээлийн эх үүсвэртээ багтаахыг зорьж байна.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариулт: Сайншандын Бор Хөөврийн хөндий хангалттай нөөцтэй гэж үзэж байгаа. Үүнийг Социализмын үед ч тооцсон. Сүүлд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор барих судалгаагаар хийсэн тооцоогоор тогтоогдсон гэж үзэж байгаа.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариулт: 1.2 тэрбум ам.долларыг импортыг орлох бүтээгдэхүүн гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл гадагшаа 1.2 тэрбум ам долларыг валют гарахгүй, дотооддоо худалдан авна гэсэн утгаар хэлж байгаа юм.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариулт: Энэ асуудлыг цэгцлэх зорилгоор УУХҮяам-д, ЗГХЭГ-аас санал хүргүүлж, судалж байгаа. Холбогдох шалгатуудыг хийж, татварын замаар хязгаарлах үүднээс Онцгой албан татварын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл нь боловсруулагдаад явж байна.