Байр суурь1 мин унших
Р.Сэддорж: Шатахууны үнэ өсхөд гадаад хүчин зүйл хэдэн хувь, дотоод бодлогын алдаа хэдэн хувь байна вэ?
УИХ-ын чуулганы /2026.04.02/-ний өдрийн хуралдаанаар төслүүдийг хэлэлцлээ. Уг хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж:
Монгол Улс шатахууны 95%-ийн нэг улсаас авч, үнэ өсөх бүрд эдийн засаг бүхэлдээ доргиж байгаа. Шатахууны үнэ өсхөд гадаад хүчин зүйл хэдэн хувь, дотоод бодлогын алдаа хэдэн хувь байна вэ? Албан тооцоо ийм байгаа юу. Төрийн зүгээс үнэ барих бодлого явуулж байсан бол яг ямар механизмаар байсан, одоо яагаад цуцлагдсан байгаа вэ?

Импортын 95% нэг улсаас хамааралтай байгаа нь Үндэсний аюулгүй байдалд ямар эрсдэл бий болж байна. Мөн хөрш зэргэлдээ улсуудаас буюу БНХАУ-аас авах боломжийг албан ёсоор судалсан дүгнэлт байна уу?
Шатахууны үнийн өсөлтөд гаалийн татвар, тээвэр, хадгалалтын зардал тус бүр ямар хувиудыг эзэлж байна вэ. Шатахууны үнэ 10% өсөхөд инфляц хэдэн функтээр өсөх тооцоолол байна вэ? Тээвэр, хүнс, барилгын материалын салбарт дам нөлөөллийн тооцоо яаж гарч байна. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох хүртэл төр бодлогын шийдэл гэж энийг үзэх үү?
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

