Үйл явдал1 мин унших

Дарханы замын олон нийтийн хяналтын ажилд 4 иргэнийг тухайн орон нутгаас сонгоно

Дарханы замын олон нийтийн хяналтын ажилд 4 иргэнийг тухайн орон нутгаас сонгоно

Дарханы замын Ажлын хэсгээс өмнө нь гаргасан шийдвэрийн дагуу Дарханы замын хамгийн удаашралтай байгаа хэсэг болох 2,4-р багцуудын хэрэгжилтэд "Олон нийтийн хяналт тавих" 4 иргэнийг:

  • Дархан- Уул аймгийн Хонгор,
  • Сэлэнгэ аймгийн Баянгол,
  • Төв аймгийн Баянчандмань,
  • Төв аймгийн, Борнуур сумын иргэдээс ИТХ-аар нь дамжуулан нээлттэй сонгон шалгаруулахаар боллоо. Ингэснээр замын ажлын явцын талаар үнэн бодит мэдээллийг УИХ-ын Ажлын хэсэг болон иргэд шууд авч байх боломж бүрдэх юм.

Дарханы замын олон нийтийн хяналтын ажилд 4 иргэнийг тухайн орон нутгаас сонгоно

Тухайн сонгогдсон иргэд тодорхой хугацаанд ажиллаад үр дүнгээс хамааран солигдож эсвэл гэрээгээ сунгаж болох бөгөөд цалин урамшуулал, тээврийн зардлыг АХБ-ны төслийн нэгжээс санхүүжүүлэх юм. Тус ажилд өөрийгөө тэнцэнэ гэж үзэж байгаа иргэд 4 сарын 30 -ны өдрийн дотор сумынхаа ИТХ-д хандаж материалаа өгч болно.

Дарханы замын олон нийтийн хяналтын ажилд 4 иргэнийг тухайн орон нутгаас сонгоно

Гол шаардлага нь тухайн орон нутагтаа ажиллаж амьдардаг, давхар ажил эрхэлдэггүй байх ёстой. Мэдээж инженер техникийн болон авто замын мэргэжил, туршлагатай байвал давуу тал болно. Дарханы замаа хугацаанд нь чанартай ашиглалтад оруулахын төлөө иргэд олон нийт, орон нутгийн удирдлага гээд бүх талуудын оролцоог хангаж үр дүнтэйгээр хамтран ажиллахаар болжээ.

Дарханы замын олон нийтийн хяналтын ажилд 4 иргэнийг тухайн орон нутгаас сонгоно

Сэтгүүлч Namuuna

Авто замХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2022

Дата архиваас

  1. 2021
  2. 2018
  3. 2014
  4. 2013
  5. 2012
  6. 2011
  7. 2010