Байр суурь1 мин унших
213 компьютер тоглоомын газрыг хаалаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас А хүрээний H1N1 вирус ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хөл хөдөлгөөн ихтэй үйлчилгээ, худалдааны төв, сургууль цэцэрлэгийн байгуулага, тоглоомын газруудыг шалгасан байна. Шалгалтаар компьютер тоглоомын 213 газрыг хаасан байна. РС тоглоомын газар, ТҮЦ-үүд ариутгал, халдваргүйтгэл хийгээгүй байсан байна.
Мөн цэвэрлэгээ муу байсан 14 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, гарсан зөрчлийг үндэслэн 11 байгууллагад торгууль ногдуулсан аж.
Сэтгүүлч ts8060


