#Коммент3 мин унших
Улаанбаатар- Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км авто замд гарсан эвдрэлийг засварлана

Сэтгүүлч Namuuna
Одоохон...
#Коммент3 мин унших

Сэтгүүлч Namuuna

Тус саналд "Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт "Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхтэй", 10.1.6-т "авто зам, замын байгууламж барих, засварлах, арчлах, зураг төсөл боловсруулах, техник технологийн хяналттай холбоотой норм, норматив, техникийн баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих" эрхтэй байна. Энэхүү авто замыг засварлах, арчлалтад хяналт тавих эрхийг авто зам ЭЗЭМШИГЧ НЬ хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа талаар иргэд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсээр байна. Жил болгон тодорхой хэмжээнд авто замын арчлалтын ажлыг зам хариуцагч хуулийн этгээд хийх боловч энэ нь хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн учруулж буй гэмтлийг нөхөн сэргээж чадахгүй байна. Улсын чанартай авто замаар хунд даацын тээврийн хэрэгслүүд зорчиход тодорхой хязгаарлалтын арга хэмжээ авах, тэдгээрийн авто замд учруулах хор нөлөөг бууруулах, замын арчлалтын ажлуудад нэгдсэн хяналтыг сайжруулах тухай саналыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийг 8.1.13-т заасныг үндэслэн гаргаж байна" гэжээ.

Харин энэхүү саналын хариуд Тухайн чиглэлийн авто замд даац хэтрүүлсэн тээвэрлэлт их хэмжээгээр яв байгаагаас хучилтын 50 %-д их засвар шинэчлэлт хийх хэмжээнд хүрээд байгаа ба авто замыг үе шаттайгаар шинэчлэн сайжруулах хүрээнд 2021 онд ихээхэн хэмжээний эвдрэлтэй 90 км авто замд их засвар, шинэчлэлтийн ажлын зураг, төсвийг хийлгэж засварын ажлын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна” гэх тайлбарыг өгч байсан.

Замын хөдөлгөөний аюулгүйн байдал алдагдсанаар зам тээврийн ослын тоо нэмэгдэж, иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрх нь зөрчигдөж байгаагийн нэг жишээ нь тус замын асуудал юм. Өмнөговь-Дундговь аймгийн чиглэлийн улсын чанартай авто зам дээр 2019 оны 11 дүгээр сараас хойш 21 зам тээврийн осол бүртгэгдэж, 8 хуний амь нас хохирсон байна. Дундговь-Төв аймаг чиглэлийн замд 2019 онд 119 зам тээврийн осол буртгэгдэж, 12 хүн гэмтэж, 2 хүн нас барсан. 2020 онд 75 зам тээврийн осол бүртгэгдэж, 8 хүн гэмтэж, 4 хүн нас барсан ослууд бүртгэгдсэн байна. Хэрэв эл асуудлыг яаралтай шийдэхгүй бол там болсон зам дээр таны хайртай дотны хүмүүс бэртэх эрсдэл өндөр байна.
