Байр суурь2 мин унших

Хүний томуугийн А/Н1N1/v цар тахлын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

Хүний томуугийн А/Н1N1/v цар тахлын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
Хүний томуугийн А/Н1N1/ цар тахлын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

Хүний томуугийн А/Н1N1/v цар тахлын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

• Ханиалгаж, халуурсан шинж илэрсэн болон өвчилсөн хүмүүстэй ойр байхаас зайлсхийх

• Шаардлагагүй бол олон хүн цугласан газар очихгүй байх

• Гараа савантай бүлээн усаар сайтар угааж хэвших

• Ажил амралтаа сайн зохицуулж, тэжээллэг хоол хүнс хэрэглэн, дасгал хөдөлгөөн хийх

• Өөрөө халдвар авсан буюу өвчтэй хүн асарч байгаа бол амны хаалт зөв хэрэглэх.

Тусламж авах, зөвлөгөө өгөх нээлттэй утасны жагсаалт:

1. Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдэл 70110715,70110716

2. Сонгинохайрхан Эрүүл мэндийн нэгдэл 50999810 /24 цаг/,684507

3. Сүхбаатар Эрүүл мэндийн нэгдэл 350793,350811

4. Хан-Уул Эрүүл мэндийн нэгдэл 341003

5. Баянзүрх Эрүүл мэндийн нэгдэл 70150064

6. Баянзүрх дүүргийн Хүүхдийн түргэн 70150052

7. Баянгол Эрүүл мэндийн нэгдэл 361302 /08:20-22:00/ 362539 /16:20-08:20/

8. Налайх Эрүүл мэндийн нэгдэл 012323464

9. Багануур Эрүүл мэндийн нэгдэл 0121-20290,0121-103

10. Багахангай Хүн эмнэлэг 0222-222103

11. Хан-Уул Нэгдсэн эмнэлэг 379247

12. Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг 681895 /09.00-22.00/

13. Баянзүрх Нэгдсэн эмнэлэг 454004

14. Сүхбаатар Нэгдсэн эмнэлэг 350948

15. Нийслэлийн Эрүүл мэндийн газар 320981

16. ЗГХА-ЭМГ 310304, 70120801

Гэрийн нөхцөлд дараах асаргаа, сувилгааг боломжоороо хийх нь зүйтэй

Гэрийн нөхцөлд дараах асаргаа, сувилгааг боломжоороо хийх нь зүйтэй. Үүнд:

• 1-2% содын уусмалыг хамрын хөндийд дусаах, хоолой, амны хөндийг өдөрт 5-6 удаа зайлах.

• Цэгэн массаж өдөрт 3-6 удаа хийх

• Гич болон шилмүүстэй халуун ваннд суух (харшилтай бол хэрэггүй)

• Халуун аарц, хярам, буцалсан ус зэргийг ахиухан уух

• Илчлэг чанартай, шөлтэй халуун хоол идэх

• Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах

• Витамин С (2%, 5%-ийн уусмал, шахмал, үрэл, нунтаг), аньс, чацарганы халуун бүлээн шүүс, халуун сүү уух

• Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах эм, биеийн дархлааг дэмжих бэлдмэлийг эмчийн заавраар уух (аспирин хэрэглэж болохгүй). Өвчин хүндэрч буйг илтгэх шинж тэмдэг:

• 38оС-аас дээш халуурч, халуун буухгүй байх

• Амьсгаадах, амьсгал давчдах, цээж хөндүүрлэх

• Цустай цэр гарах

• Огиулах, бөөлжих, шээс ховордох

• Тамирдах, нойрмоглох

17. ХӨСҮТ- 451798, 454921, 451166, 455388, 103

Сэтгүүлч ts8060

Халдварт өвчинХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2012