Үйл явдал1 мин унших

СХД-ийн 27-р хороонд авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүллээ

СХД-ийн 27-р хороонд авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүллээ

Сонгинохайрхан дүүргийн хороодод зам талбайн эвдрэлийг засварлан шинэчлэх, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тохижилтын ажлууд өрнөж байна.

Тухайлбал, 27 дугаар хорооны 3 байршилд зам талбайн эвдрэлийг засаж, зөвшөөрөлгүй газар эзэмшиж байсан гарааш, чингэлэг чөлөөлсөн талбайд авто зогсоол байгууллаа.

СХД-ийн 27-р хороонд авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүллээ

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 27-р хорооны 3 а байрны хажуу тал,  36-р байрны чанх ард тал болон 50-р байр руу орох авто зам болон авто зогсоолын асуудлыг шийдсэн юм.

СХД-ийн 27-р хороонд авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүллээ

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан гарааш, чингэлэг буулгах ажил үргэлжилсээр байна. Чөлөөлөгдсөн талбайд тохижилт хийж байгаагийн нэг жишээ нь 36-р байрны чанх ард талын байрнуудын дундах эдгээр авто зогсоол юм.

СХД-ийн 27-р хороонд авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүллээ

Энэхүү талбайд 6 ширхэг хуучирч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон гарааш байсныг чөлөөлөн иргэдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх тохижилт хийж гүйцэтгэжээ. 

СХД-ийн 27-р хороонд авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүллээ

Сэтгүүлч Sarantuya

Сонгинохайрхан дүүрэгХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2020
  2. 2019
  3. 2018
  4. 2016
  5. 2014
  6. 2013