Үйл явдал1 мин унших

Шилдэг сурагч ОХУ-г зорилоо

Шилдэг сурагч ОХУ-г зорилоо

Баруун бүсийн орос хэлний олимпиадын шилдэг оролцогч, Алтай хотын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн төгсөгч Сурахбаярын Баясгалан  ОХУ-г зорилоо.

С.Баясгалан нь УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалангийн санаачилгаар Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, “Россотрудничество” агентлаг, “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг”, БШУЯ-тай хамтран Алтай хотод зохион байгуулсан “Орос хэлний Баруун бүсийн олимпиад” амжилттай оролцон, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр орос улсад суралцах эрхээр шагнуулсан билээ.

Шилдэг сурагч ОХУ-г зорилоо

Уг тэтгэлэгийн хүрээнд Москвагийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны ангид элсэн суралцахаар эх орноосоо мордов.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн зүгээс С.Баясгалан болон Орос хэлийг шимтэн судлагч хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгч нарт амжилт хүслээ.

Сэтгүүлч Sarantuya

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024
  3. 2023

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009