Үйл явдал3 мин унших
Баянзүрх дүүрэг "Хүүхэд түр хамгаалах байр"-тай болно

Сэтгүүлч Sarantuya
Одоохон...
Үйл явдал3 мин унших

Сэтгүүлч Sarantuya

Хуралдаан 93,02 хувийн ирцтэйгээр эхэлж
Эдгээр асуудлыг намын бүлгүүд болон хурлын хороод өмнө нь хэлэлцсэн. Энэ хүрээнд санал дүгнэлтээ намын бүлгийн дарга нар болон хурлын хороодын дарга нар уншиж танилцуулсан юм.
Төрийн дээд шагналд уламжлах тухай асуудлыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр танилцуулсан.
Баянзүрх дүүргээс төрийн дээд шагналаар шагнуулахаар 340 иргэний материал ирсэн. Тухайлбал, Баянзүрх дүүргээс төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонт байгууллага цолоор шагнуулахаар 1, Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулахаар 1, гавьяат эмч цолоор шагнуулахаар 5, гавьяат багш цолоор шагнуулахаар 4, шинжлэх ухааны гавьяат ажилтан цолоор шагнуулахаар 27 хүн материалаа ирүүлснийг хянаад ДИТХ-аар дэмжүүлэхээр танилцуулж Төлөөлөгч нарын олонх нь дэмжлээ.
Богдхан уулын дархан цаазат газраас тус дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрх товчоо, Хүрхрээ орчмын 93 га газрыг тусгай хамгаалалтаас гаргаж, Хонхор нуурын баруун урд талд байрлах 93 га газар нутгийг улсын хамгаалалтад авах асуудлыг дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны дарга Д.Бат-Өлзий танилцуулав. төлөөлөгч нарын олонхыг саналаар дэмжиж тогтоолын төслийг баталсан.

Хороодын Хамтарсан багт санхүүжилт олгох тухай асуудлыг Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан танилцуулав. Уг асуудлыг хуралд оролцсон Төлөөлөгч нар бүгд дэмжиж, хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хэргийг багасгахад энэхүү санхүүжилт нь үр нөлөөтэй хэмээн үзлээ.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай, гэр хорооллын эзлэх хувь өндөр гэдэг утгаараа хүүхдийн хүчирхийллийн дуудлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсээр байна. Гэтэл Баянзүрх дүүрэг өмнө нь Хүүхэд түр хамгаалах байргүйгээс 108 дуудлагын төвийн байрыг ашиглаж байсан ч засварт орж бусад дүүргийн хамгаалах байранд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдээ хувааж байрлуулах зэргээр асуудлаа шийдвэрлэсээр ирсэн. Тиймээс дүүргийн төсвийн хөрөнгөөр 1800 мкв байрыг худалдан авч, засварласан. Одоо тухайн байранд ажиллах орон тоо, шаардлагатай урсгал засвар, төсөв хөрөнгийг шийдвэрлэх асуудлыг ДИТХ-ын Төлөөлөгч нарын олонхын саналаар дэмжиж шийдвэрлэлээ.
Мөн Хороо бүр дээр Засаг даргаар ахлуулсан нийгмийн ажилтан, цагдаа, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, төрийн бус байгууллагын төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй Хамтарсан баг үйл ажиллагаа явуулдаг. Энэ баг нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг.
Эдгээр мэргэжилтнүүд 108 утасны дуудлагаас гадна далд хэлбэрээр гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдэгдэж байгааг илрүүлэх чиглэлээр мөн үйл ажиллагаа явуулдаг.