#Тойрог1 мин унших

Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны иргэдтэй уулзлаа

Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны иргэдтэй уулзлаа

УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд өөрийн ажлын тайлан болон УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжийг танилцуулах, иргэдийн санал бодлыг сонсох уулзалтуудыг Сонгинохайрхан дүүрэг, 28-р тойргийнхоо бүх хороодод зохион байгуулж байгаа.

Гуравдугаар сарын 26-ны өдөр СХД-ийн 21-р хороонд ажилласнаар энэ хаврын уулзалтын арга хэмжээ өндөрлөлөө. Тус уулзалтад УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагуудын хамтаар оролцлоо.

Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны иргэдтэй уулзлаа

Уулзалтын үеэр:

  • Шинэ сэргэлтийн бодлогыг салбар бүрээр танилцуулж, эдийн засагт ирэх үр өгөөжийг танилцууллаа.
  • Миний бие Хөгжлийн банкны Хянан шалгах Түр хорооны гишүүнээр ажилласан бөгөөд Түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах гурван шатны сонсголын үр дүн болон бусад цаг үеийн мэдээллүүдийг өгсөн.
  • УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгөв.
  • Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж байгаа улсын төсөвт тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, иргэдийн санал хүсэлт, өргөдлийг бүртгэн холбогдох байгууллагуудад уламжиллаа.

Сэтгүүлч Hongorsaikhan

Сонгинохайрхан дүүрэгХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024
  4. 2023

Дата архиваас

  1. 2020
  2. 2019
  3. 2018
  4. 2016
  5. 2014
  6. 2013