Үйл явдал2 мин унших

Хуучин цэргийн хотхоны суурин дээр 880 айлын орон сууц барьж байна

Хуучин цэргийн хотхоны суурин дээр 880 айлын орон сууц барьж байна

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон дүүргийн удирдлагууд өнгөрсөн 3 дугаар сард хороо тус бүрийн иргэдтэй уулзсан. Тус уулзалтын үеэр иргэдээс ирсэн санал, хүсэлтийг шийдвэрлэхээр 43 хороо тус бүр дээр очиж, газар дээр нь ажиллахаар болсон билээ.

Энэ ажлын хүрээнд СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай дүүргийн ажлын хэсгээ ахлан Толгойт бүсийн 20, 22 дугаар хорооны тулгамдаж байгаа асуудлууд болон бүтээн байгуулалтын талбай дээр ажиллав.

Толгойт бүсийн 20 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил зарцсан байна. Тус сургуулийн дулаан, бохирын шугамын техникийн нөхцөл олгогдоогүй учраас барилгын ажил зогсжээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хуучин цэргийн хотхоны дан барилгыг хотын ерөнхий төлөвлөгөөгөөр барилгажуулах ажил эхэлсэн. Тус хэсэгт нийт 2,1 га газрыг эзлэх нийтийн 12 дан байраас дөрвийг нь буулган газрыг чөлөөлөөд байгаа аж.

Хуучин цэргийн хотхоны суурин дээр 880 айлын орон сууц барьж байна

Тус газарт 6 блок 16 давхар 880 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
Шинэ цэргийн хотхоны 7, 8, 9, 10 дугаар байрны дунд худалдаа үйлчилгээний зориулалтаар 1500 м газрыг иргэнд олгосон байдаг. Тус газрыг автомашины сэлбэг, эд ангийн засвар үйлчилгээ хийх болон агуулахын зориулалтаар ашигладаг байна. Тухайн орчмын оршин суугчид 1111 төв болон УИХ, дүүргийн удирдлагуудын хийсэн уулзалтаар тос, масло үнэртэх, нохой гуцаж ая тух алдуулдаг гэж гомдол хэлсэн. Энэ асуудлыг холбогдох байгууллагад шийдвэрлэх үүрэг өглөө.

Хуучин цэргийн хотхоны суурин дээр 880 айлын орон сууц барьж байна

Сэтгүүлч Sarantuya

Гэр хорооллын дахин төлөвлөлтХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025
  3. 2024

Дата архиваас

  1. 2019
  2. 2016
  3. 2014
  4. 2013