Үйл явдал2 мин унших
ҮХНӨ: Ард иргэдийн саналд нийцсэн шийдвэр гаргана

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаЭнэ талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар, олон улсын жишээ, чиг хандлага зэргийг уулзалтын эхэнд товч танилцуулсан. Уулзалтад оролцсон иргэд дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.

Мөн улс орны өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дунд болон урт хугацааны суурь эрх зүйн шинэчлэлийг хийх зорилгоор Улсын Их Хурлаас зорилт дэвшүүлэн, энэ хүрээнд гурван бүлэг бүхий нийт 10 багц хуулийг батлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдийн засгийн, нийгмийн бодлогын, засаглалын реформын шинжтэй тус бүр 3 багц хууль болон төвлөрлийг бууруулах, түгжрэлийг арилах цогц арга хэмжээний төслүүд үүнд багтаж байна.

Иргэдээс үнийн өсөлт, амжиргааг дээшлүүлэх чиглэлээр Улсын Их Хурлаас бариж буй бодлого, авч буй арга хэмжээний талаар тодруулж асуулт тавьсан. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон уулзалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүд эдгээр асуудлаар тодорхой мэдээлэл өглөө.