Онцлох мэдээ4 мин унших
Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт БАТЛАГДЛАА

Сэтгүүлч Munkhjargal
Одоохон...
Онцлох мэдээ4 мин унших

Сэтгүүлч Munkhjargal
Хуралдаанд Монгол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.
Улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг ард

нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг, хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоол баталсан. Есдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчөөс уг тогтоолд бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээн авснаар тус тогтоол хүчингүй болсон.
Мөн УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар дэмжсэн тодруулга хийсэн болон найруулга, редакцын шинжтэй нийт 11 саналаар дахин санал хураасныг гишүүдийн олонх дэмжсэнийг танилцуулав.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн дараах төслийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмыг хослуулан явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшсэн болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө.” гэсэн агуулгатай 1, 2 дахь өгүүлбэрийг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.4 хувь буюу гуравны хоёроос доош хүн дэмжсэнээр санал хүчингүй боллоо.
Мөн төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэсэн агуулгатай 4 дэх өгүүлбэрийг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 96.9 хувь буюу 62 гишүүн дэмжлээ.
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн зүйл заалт бүрийг боловсруулах үүргийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан 20 орчим минут завсарласан. Завсарлагааны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн бүрэн хувилбарыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар уншиж танилцуулав.
Ингээд төслийг бүхэлд нь баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 63 гишүүний 100 хувийн саналаар дэмжиж батлав.