#Тойрог1 мин унших

"ХХ зууны Монголын түүхийг хэн сайн мэдэх вэ" тэмцээнд 1000 гаруй залуус өрсөлдөж байна

"ХХ зууны Монголын түүхийг хэн сайн мэдэх вэ" тэмцээнд 1000 гаруй залуус өрсөлдөж байна

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 102 жилийн ой, Монголын залуучуудын өдрийг угтан “ХХ зууны Монголын түүхийг хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж байна.

"ХХ зууны Монголын түүхийг хэн сайн мэдэх вэ" тэмцээнд 1000 гаруй залуус өрсөлдөж байна

Залуусын эх түүхийн мэдлэгийг дээшлүүлж, эх орон, тусгаар тогтнол, уламжлал, ёс заншлаа дээдлэн бахархах үзэл хандлагыг төлөвшүүлэх зорилготой энэхүү тэмцээний нэгдүгээр шатанд Сонгинохайрхан дүүрэг, УИХ-ын 28-р тойргийн 26 хорооны 1000 гаруй залуус идэвхтэй оролцож өрсөлдлөө.

Монгол Улсын хамгийн том баялаг бол мэдлэг боловсролтой залуучууд гэдэгт би итгэдэг. Тиймээс хүүхэд залуусын боловсрол, оюун ухаанд хөрөнгө оруулалт хийж, оюунлаг ирээдүйн төлөө зорьж ажиллахыг чухалчилж байна.

Түүнчлэн улс орны ирээдүй болсон залуучуудынхаа эх орондоо сурч, ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгоход парламентын хамгийн залуу гишүүний хувиар хичээж ажиллах болно.

Сэтгүүлч Hongorsaikhan

Тэтгэлэг, уралдаанХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2023

Дата архиваас

  1. 2019
  2. 2013
  3. 2012
  4. 2009