Байр суурь3 мин унших
Ж.Сүхбаатар: Төрийн өндөр, дээд албан тушаалтнууд гэр бүлээрээ ашиг сонирхлоос ангид байх хатуу сонголттой нүүр тулна

Эх сурвалж:
Ubn.mnОдоохон...
Байр суурь3 мин унших

Эх сурвалж:
Ubn.mn-Тийм. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт орж байна. Уг хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн барьсан. УИХ-ын дарга Г.Занданшатар ч мөн энэ хаврын чуулган бол авлигатай тэмцсэн чуулган байх болно гэж тодотгож байсан. Мөн энэ хаврын чуулганаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн эцсийн хэлэлцүүлэг хийгдээд дуусаж байна. Одоо гол хууль эцэслэн батлагдах л үлдлээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн гол ач холбогдлыг Ерөнхий сайд өөрөө УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн байдаг. Тодруулбал, бид саяхан Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийлээ. Сонгуулийн хуулиа баталлаа. Улс төрийн намын тухай хуулиа батлах гэж байна. Энэ бүгд юуг харуулж байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд авлига, хулгай Монголын хуулийг чөдөрлөж байна. Тэгэхээр энэ бол нэг намын асуудал биш учраас дээрээсээ эхэлж хуулиа чангатгая. Бусдад шаардлага тавьдаг байхын тулд өөрсдөө нэгэндээ шаардлага тавьдаг байя. Тэр тусам төрийн өндөр албан тушаалтнуудад тавьж буй шаардлагыг илүү чангаруулъя гэж хэлсэн.

-Хэрвээ тухайн албан тушаалтан нөлөө бүхий компанийн хувьцаа эзэмшигч бол аливаа худалдан авалт, тендерт тэр компани нь оролцож болохгүй болно. Гэр бүлийн гишүүдэд ч хамаатай. Тиймээс бид саяхан ажлын хэсэг дээрээ ярьж эцсийн өмчлөгчийг нь бүр өргөтгөөд нөлөө бүхий этгээд нь төрийн өндөр албан тушаал хашиж байвал худалдан авах ажиллагаанд оролцож, тендер авах боломж хаагдаж байгаа гэсэн үг.
-Нэг талаас албан тушаалтнуудыг хязгаарлаж байгаа боловч гэр бүл рүү нь орчихоор тэдний эрхэд хязгаарлалт болно гэж зарим гишүүд болгоомжилж ярьж байгаа. Гэхдээ олон гишүүд юун дээр санал нэгдэж байна вэ гэхээр энэ цаг үед угаасаа УИХ-ын гишүүд олон нийтийн төлөө зүтгэнэ гэж хуулийн хориглолт, хязгааруудыг зөвшөөрөөд орж ирнэ. Тиймээс энэ хууль төрийн өндөр албан тушаалтнуудаас хувийн бизнесийг хамгаалж байгаа юм. Зөрчлөөс урьдчилан сэргийлж байгаа. Гишүүдэд ийм зүйлд орж болохгүй гэсэн хүрээ хязгаарыг тогтоогоод өгөхөөр таны хэлдгээр бизнес, улс төр хоёр зааглагдаж байгаа юм.