Үйл явдал1 мин унших
Монгол Улс НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойн тохиож байна

“Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар”
сэдэвт олон талын уулзалт өнөөдөр Дундговь аймгийн Өлзийт суманд зохион байгуулагдлаа.
Уулзалтад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ГХ-ны сайд Б.Батцэцэг, ЕТГын дарга Я.Содбаатар, ХХААХҮЯ-ны ТНБ дарга Т.Жамбалцэрэн, Дундговь аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр болон НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винода Ахужа, НҮБ-Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлан Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз болон бусад албаны хүмүүс байлцлаа.




