Онцлох мэдээ1 мин унших
В.В.Володин: Түлш шатахууны түр хязгаарлалтад Монгол Улс хамаарахгүй

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ1 мин унших

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаИж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын хамтын ажиллагаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглээд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Мөн сүүлийн үед ОХУ түлш шатахууны экспортоо түр хязгаарлах шийдвэр гаргасантай холбогдуулж Монгол Улсад тогтвортой нийлүүлэхэд анхаарч өгөхийг уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд хоёр орны хууль тогтоох дээд байгууллага чухал үүрэгтэй бөгөөд хоёр орны харилцаанд ач холбогдол өгч хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газартаа дэмжлэг үзүүлж ажиллахаа ОХУ-ын Төрийн Думын дарга илэрхийлэв.