Энэ жилийн тухайд барометрийн судалгаанд хамрагдсан 21 аймаг, 9 дүүрэг, 18 эдийн засгийн салбарын нийт 2500 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын хэмжээнд дээрх төслийн санхүүжилтээр “Ур чадварын эрэлтийн судалгаа”-г анх удаа олон улсын зөвлөхүүдийн оролцоотойгоор нэмэлт модуль болгон хийж, Монгол Улсын ажиллах хүчний ур чадварын дутагдал, түүний шалтгаан, үр нөлөөг тодорхойлон цаашид хийх арга хэмжээний зөвлөмжийг боловсруулнаараа чухал онцлогтой байлаа.
Судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, ХНХЯ, БШУЯ болон Дэлхийн банкны холбогдох албаны хүмүүс, эзэд, үйлдвэрчний байгууллагын төлөөллүүд, мэргэжлийн зөвлөл, холбоод, сургалтын байгууллагууд, эрдэмтэн судлаачид оролцож, санал, дүгнэлтээ хэлэлцүүллээ.
Судалгаагаар Монгол Улсын ажиллах хүчинд дутагдаж байгаа болон сайжруулах шаардлагатай ур чадварыг мэргэжилтэй ажилтан, мэргэжил шаардахгүй ажлын байранд ажиллаж байгаа ажилтан тус бүрээр тодорхойлж, ур чадварын зөрүүг багасгах бодлогын зөвлөмжийг санал болгосон.
Эх сурвалж: