Үйл явдал4 мин унших
Жендэрийн өөрийн үнэлгээний салбар хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал4 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаМонгол Улсын парламент 1992 онд анх удаа 4 эмэгтэй гишүүнтэй болсон түүхтэйг дурсаад, хэдийгээр УИХ 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн эмэгтэйчүүдийн квотын 30 хувийг цуцалсан ч 2028 онд 40 хувь болгох шийдвэрийг гаргуулж чадсан нь том амжилт хэмээлээ.
1992 оноос хойш УИХ-ын даргаар 12 хүн ажилласнаас УИХ-ын даргаар нэг ч эмэгтэй сонгогдоогүй. Харин дэд даргаар 2 эмэгтэй ажилласан. Манай парламентын 30 гаруй жилийн түүхэнд анх удаа Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайхан гэж эмэгтэй томилогдон амжилттай ажилласан. Тэр хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр саяхан томилогдсон. Цаашид ч Ерөнхий нарийн бичгийн даргаар эмэгтэй хүнийг томилох асуудалд анхаарал хандуулна.

Нийт залуучуудын хүн амд эзлэх хувь өндөр хэдий ч жендэрийн мэдлэг, ойлголт муу. Эрэгтэй улс төрчдийн жендэрт хандах хандлага, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хандлага ч тийм. Ялангуяа эмэгтэй улстөрчдийг илүү гоочилдог. Жишээлбэл, өөртөө тохиолдсон кэйсийг дурдаж болох юм. Энэ асуудалд Жендэрийн үндэсний хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албан зөвлөл зэрэг байгууллагын оролцоо ч тааруу байгаа. Учир нь томилгоогоор барьцаалагдсан учраас хөдөлж чаддаггүй хэмээн шүүмжилсэн.
Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнууд, ОУПХ, Жендэрийн хөтөлбөр, Жендэрийн үндэсний зөвлөх, холбогдох төрийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл бүхий оролцогчдоос “Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвийн хүрээнд асуулт асууж, жендэрийн үнэлгээг явуулав.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийг жил бүр УИХ-д өргөн барьж байгаа. 6 удаагийн илтгэлд жендэрийн асуудлыг тусгаж, санал хүргүүлсэн. Харамсалтай нь бидний өргөн барьсан илтгэлийг хэрэгжүүлдэггүй. ХЭҮК-ын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх, УИХ-ын тогтоолд тусгуулах зайлшгүй шаардлага байна гэв.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Төрийн албаны зөвлөл жендэрийн асуудлаар хуулиар хүлээсэн үүрэгтэй. Мэдээлэл, статистик ҮСХ-ны сайтад гарсан байдаг учраас өнөөдөр дурдагдсан илтгэлийн дагуу ашиглаад яваарай гэж зөвлөе. Жендэрийн үндэсний тайланг олон байгууллагын төлөөллийг оролцуулан бэлтгэдэг нь үр дүн авчирч байна. Төрийн албаны зөвлөл бичмэл тайландаа ч хүний эрх, жендэрийн квот биеллээ олоогүйг бичдэг. Биеллээ олох нь бага байна.

УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, ахлах зөвлөх Ц.Норовдондог, хийсэн судалгаануудын дүнд үндэслэн мэдээлэхэд парламентад эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхдээ төрийн албанд туршлагажсан, мэргэшсэн албан хаагчдаас түлхүү оруулбал үр дүнтэй. Төрийн албан хаагчын эрхийг хязгаарласан заалт нь сонгуулийн хууль тогтоомж дахь зохицуулалт байдаг. Нэр дэвшихийн тулд хагас жилийн өмнө ажлаа хүлээлгэн өгөх ёстой гэсэн заалт нь хүний эрх зөрчиж байгаа талаар Өлзийсайхан нар Үндсэн Хуулийн цэцэд гомдол гаргаж байсан удаатай.