Үйл явдал1 мин унших
“Хамтдаа түүчээлье” эмэгтэйчүүдийн манлайллын хэлэлцүүлэгт оролцлоо

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад-Монголын Мерит төслөөс хамтран ёс зүйтэй, хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн хариуцлагатай, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн идэвх санаачилга, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зорилготой “Хамтдаа түүчээлье” эмэгтэйчүүдийн манлайллын хэлэлцүүлэг /2026.03.13/ боллоо.
Төрийн байгууллагын дунд түвшний удирдлагад ажилладаг олон эмэгтэйчүүд, аймгуудын ЗДТГ-т ажилладаг бүсгүйчүүд, малчин, бичил бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагынхан гээд олуулаа нэг дор цугларлаа.
Төрийн албаны шалгалт өгч тэнцэн, төрийн албанд орж байгаа хүмүүсийн нэлээд нь эмэгтэйчүүд байдаг ч, цомхотгол болон бусад шалтгаанаар ажлаа орхиж байгаа хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгаа талаар хөндөж байлаа. Мөн хиймэл оюун ухааны нөлөөгөөр ажлын байр хомсдох салбар эмэгтэйчүүдийнх эрчүүдээс хоёр дахин илүү байгаа талаар ч дурдаж байв.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
Анхдугаар Үндсэн хуулиндаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрх, тэгш оролцоог тунхаглаж өгсөн Монгол Улсын болон дэлхийн нийтийн хувьд тэгш оролцооны асуудал угаасаа хүний эрхийн асуудал болох талаар, дэлхийн нийтийн чиг хандлага ямар байгаа, ОУПХ-ны зүгээс энэ талаар юуг чиглэл болгон ажиллаж байгаа талаар “Хүний эрх ба эмэгтэйчүүд” илтгэл тавьж, санал бодлоо тэдэнтэйгээ хуваалцлаа.
Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Стивен Даустын хэлснээр “Эмэгтэйчүүдийн манлайлал бол зөвхөн шударга ёсны төлөө ч биш тэгш сайн сайхан ирээдүйг цогцлоохын төлөө заавал хийх зүйл” билээ.