Үйл явдал1 мин унших
Сэтгүүлчид хохирогч төвтэй, ёс зүйтэй байдлаар мэдээлэх нь хариуцлагыг бэхжүүлэх мөн чанартай

Одоохон...
Үйл явдал1 мин унших

НҮБ-ын Хүн амын сан УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Б.Жаргалан нартай хамтран хамтран Парламентын сэтгүүлчдэд зориулсан "Жендэрт мэдрэмжтэй сэтгүүл зүй"-н сургалтыг /2025.12.23/ нээлээ.
Энэхүү сургалтын үеэр Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн, доктор Халид Шарифи онцлон хэлэхдээ, жендэрт суурилсан хүчирхийлэл, түүний дотор цахим орчин дахь хүчирхийлэл нь хаана ч, хэн бүхэнд тохиолдож болох ч эмэгтэйчүүд, охид, тэр дундаа өсвөр насныхан болон залуу эмэгтэйчүүдэд харьцангуй илүүгээр нөлөөлдөг болохыг тэмдэглэв.
Тэрээр цааш нь, сэтгүүлчид хохирогч төвтэй, ёс зүйтэй байдлаар мэдээлэх нь хариуцлагыг бэхжүүлж, улмаар цахим орчин хэн нэгний дуу хоолойг дарах бус, харин тэднийг хүчирхэгжүүлэх орон зай болох боломжийг бүрдүүлдэг хэмээн онцоллоо.