Үйл явдал1 мин унших
Б.Жаргалан: Хүчирхийлэлгүй, аюулгүй орчныг бүрдүүлэх нь бүх байгууллага, иргэн бүрийн хамтын хариуцлага юм

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газар, холбогдох яамд, олон улсын байгууллагуудын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнээр оролцож, технологийн дэвшилтэй зэрэгцэн нэмэгдэж буй цахим орчны хүчирхийллийг бууруулах чиглэлд нэгдсэн байр сууриа илэрхийллээ.
Технологи ашиглан үйлдэгддэг хүчирхийллийн хэлбэрүүдийн бодит эрсдэл, тэдгээрийг таслан зогсоох бодлогын шийдлийн хэрэгцээ, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагын талаар тодорхой шийдлүүд яригдсан нь онцлох ач холбогдолтой байв.
Жендэрт суурилсан хүчирхийлэл нь зөвхөн хувь хүн, өрх гэрийн асуудал бус; нийгмийн хөгжил, хүний эрх, улсын бодлогын тогтвортой байдлын асуудал билээ.
Аяны хүрээнд хууль эрх зүй, урьдчилан сэргийлэлт, мэдээлэл түгээх болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа хэрэгжих бөгөөд цаашид холбогдох мэдээлэл, санаачилгыг дэмжиж, олон нийтэд нээлттэй хүргэж ажиллахаа Б.Жаргалан гишүүн илэрхийллээ.
Хүчирхийлэлгүй, аюулгүй орчныг бүрдүүлэх нь бүх байгууллага, иргэн бүрийн хамтын хариуцлага юм.