Улсын Их Хурлын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй тус нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд дараах 7 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 68 гэрчийг дуудсан байна.
1) Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл
2) Богдхан төмөр зам
3) Бодь Интернэшнл ХХК /Богдхан төмөр замын санхүүжилт/
4) Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл
5) Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв
6) ТТ-ГС болон ТТ-ЗБ холбох төмөр зам
7) Бодь Интернэшнл ХХК /ТТ-ГС төмөр замын санхүүжилт/
Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцож байгаа юм байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцож байна.
Эх сурвалж: