Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн форумын салбар хуралдаан "Зүүн бүсийн тэргүүлэх чиглэл" сэдвээр өрнөж байна.
Салбар хуралдааны хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс дэвшүүлж буй санаа, мэдээллийг тоймлон хүргэвэл;
- Зүүн бүсийн аймгууд гурван ч улсын хилтэй заагладаг учир үүнд чөлөөт бүсийг хөгжүүлэх нэмж бий болгох,
- Мал аж ахуйн нөөцөд түшиглэн экспортыг дэмжих. 2024 он гарсаар Иран улс руу гэхэд Монгол Улсаас 82.000 толгой мал экспортод гаргасан.
- Зүүн бүсийн гурван аймаг тэргүүлэх чиглэлээрээ ялгардаг, гэхдээ харилцан биенээ дэмжиж, нөхөхүйц байх,
- Хадлан их хэмжээгээр гаргах,
- Эдийн засгаа солонгоруулж болохуйц бүс нутаг,
- Далайн боомттой хамгийн ойр бүс,
- Дэд бүтэц хөгжүүлэхэд зардал багатай,
- Зүүн бүсэд хагалж, хөндөөгүй 500 га талбай бий. үүнийг зөв технологиор ашиглаж, эргэлтэд оруулах,
- Харьцангуй давуу талаа ашиглахаас гадна хамгаалах нь чухал,
- Зүүн бүс бол Монгол Улсад байдаг гүний усны хамгийн арвин нөөцийн үзүүрийн хэсэг,
- Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хамгийн том нөөц,
- Газар тариалангийн хамгийн том нөөц,
- Тээвэр ложистикийн маш том платформ,
- Түүхэн болон байгалийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой,
- Уул уурхайн нөөцтэй.
Эдгээрийг амжилттай хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй хүчин зүйл нь дэд бүтэц. Тухайлбал, зүүн бүсийн гурван аймгийг хооронд нь холбосон авто замыг бий болгох, Хөөтөөр дамжсан Баруун-Урт эсвэл Чойбалсанд зангилаа бүхий төмөр замыг барих, бичигт боомтод тусгайлан анхаарах шаардлагатай байна гэв.

