Энэ хүрээнд ХХААХҮЯ-наас авч буй 750 тонн тэжээлийн буудайн эхний ээлжийн 140 тонн нь аймгийн төвд буулаа.
Аймгийн хэмжээнд 11 алба, мэргэжлийн 23 анги байгаагаас өнөөдөр хуваарийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, ЦТСС, ХХААГ зэрэг таван байгууллагын 80 орчим алба хаагч тус тэжээлийн буудайг шуудайлах ажилд дайчлагдаж байна.
Эхний ээлжинд төмөр зуд болон цагаан зудтай өвөлжилт хүндэрсэн 15 сумын малчдад тус буудайг олгох юм. Шуудайлсны дараа сумдууд техник, бие бүрэлдэхүүнтэйгээ ирж авах юм.
Засгийн газраас олгож буй 750 тн улаан буудайг татах ажил үргэлжилж байна. Эхний ээлжийн 140 тн улаан буудайг өчигдөр Чингис хотод буулгаж, төрийн албан хаагчид шуудайлан сумдад хүлээлгэн өгсөн бол яг одоо 2 дугаар ээлжийн татан авалтаа хийж 5 автомашин, 300 орчим тонн улаан буудайг тээвэрлэн Төв аймгийн Угтаалцайдам сумаас Чингис хот руу хөдөллөө.
Эх сурвалж: