Ерөнхийлөгч
УИХ
Засгийн газар
Нийслэл
Орон нутаг
(976) 701 - 22 - 701
|
info@vip76.mn
МЭДЭЭ
ХУУЛЬ
Post
Share
Өвөрхангай
2024.09.25
•
1 мин унших
Өвөрхангай аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Бум-Очир зэрэг гишүүд Өвөрхангай аймагт ажиллаж байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар гаргасан шийдвэрүүд, ЗГ-ын ирэх 4 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон ирэх оны төсвийн төслийн талаар товч танилцуулга хийж, байгууллагын удирдлагуудын санал хүсэлтийг нь сонсож ярилцлаа.
Дараах санал гарлаа.
Цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс Арвайхээр суманд 2,4,8,12 дугаар цэцэрлэгүүдэд өргөтгөл хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай,
Бага ангийн багш нарын хүрэлцээ муудаж байгаад анхаарах,
Инженерийн дэд бүтэцтэй холбоотой үйл ажиллагааны зардал хүндрэлтэй байдаг болон төсөвт байгуулагуудад шаардлагатай их засварын зардал хаана ч хүрдэггүйг нэмэгдүүлэх,
Шинэ барилга байгууламж байгууламжийн зураг, төсөв хийлгэхэд хүндрэл үүсдэгийг хэрхэн шийдвэрлэх зэрэг саналыг дэвшүүллээ.
Эрхзүйн орчныг сайжруулах үүднээс төрийн байгууллага төрдөө НӨАТ төлдөг тогтолцоог өөрчлөх, сургууль цэцэрлэгийн эрхлэгч нарт тавигддаг тусгай шаардлага хүндрэл үүсгэж байгааг залруулах зэрэг ажил хэрэгч саналууд гарлаа.
Мөн Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогооны төв болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж санал, хүсэлтийг нь сонслоо.
Цагдаагийн байгууллагаас сүүлийн жилүүдэд цахим залилан ихээр нэмэгдэж, улмаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа ч үр дүн төдийлөн муутай байгааг ярьж байна.
Бүсийн оношлогооны төвд 560 орчим эмч албан хаагчид ажиллаж байна. Цаашид их засвар шийдвэрлэх болон MRI зэрэг тоног төхөөрөмжтэй болох шаардлага байгааг уламжилж байлаа.
Эх сурвалж:
УИХ-ын гишүүний Ажлын алба
Орон нутгийн хөгжил
Өвөрхангай
Архангай, Өвөрхангай аймгийн Онцгой комисст шаардлагатай зарим дэмжлэг үзүүлэв
Өвөрхангай
БОУАӨ-ИЙН САЙД С.ОДОНТУЯА ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Өвөрхангай
Өвөрхангай аймагт Малчны тухай хуулийн төслийг танилцууллаа
Өвөрхангай
Л.Оюун-Эрдэнэ: Өвөрхангай мах, малын түүхий эд боловсруулах кластер аймаг болно
Өвөрхангай
“Арвайхээр сумын дулааны станцын өргөтгөл, шинэчлэл” төслийг ирэх оны улсын төсөвт тусгана
Өвөрхангай
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын бусад гишүүдийн хамт Өвөрхангай аймагт ажиллав
Өвөрхангай
УИХ-ын гишүүн Г.Ганболд Өвөрхангай аймагт ажиллаж байна
Өвөрхангай
Ардын амьдралыг арван хуруу шигээ мэддэг
Өвөрхангай
Өвөрхангай аймагт "Хог түүх марафон" зохион байгууллаа