Түүний биеийн байдал нь сайнгүй байгаагийн улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өмнө мэдээлж байв.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны даргаСүхбаатарын Эрдэнэболд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга,УИХ-ын гишүүн, Гавьяат эмч Буланы Бейсен нар энэ сарын 5-нд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт очиж П.Батчулуун эмчтэй болон эмчилгээг нь хариуцаж буй эмч нартай нь уулзаж санал бодлоо солилцлоо.
П.Батчулуун эмчийн эрүүл мэнд сайнгүй байгааг эмч нар нь хэллээ. Тиймээс шаардлагатай бүх эмчилгээг цаг алдалгүй хийж байгаа юм байна.
Цаашид хүний амь нас авран хамгаалах явцдаа эмч, эмнэлгийн ажилчид маань хохирогч болох ёсгүй. Салбарынхныхаа эрхийг бүрэн хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах тал дээр онцгойлон анхаарч ажиллах болно гэдгээ Ж.Чинбүрэн гишүүн мэдэгдэв.
Эх сурвалж: