Хуулийн төсөлд Даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хатуу хуульчилсан байгааг өөрчлөн газар зүйн болон цаг агаарын онцлогтой уялдуулж босго үзүүлэлтийг уян хатан тогтоож малын индексжүүлсэн даатгалын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан.
Мөн даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд дараа жилийн намар буюу хохирол гарсны дараа олгодог байсныг өөрчилж нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох шинэлэг зохицуулалтыг оруулж ирсэн. Ингэснээр малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх, үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр МИД-тай холбоотой хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн юм. Ажлын хэсгийн зүгээс өргөн барьсан төслийн хүрээнд нэлээдгүй үр дүнтэй өөрчлөлт хийхийг гол зорилгоо болгож төлөвлөгөө, дэд ажлын хэсгийг байгуулан малчдын, иргэдийнхээ санал бодлыг нэг бүрчлэн сонсож явна. Удахгүй даатгагч, эрдэмтэн судлаачдын гэх мэт талуудын оролцоотой уулзалтуудыг зохион байгуулна.
Эх сурвалж: