#Тойрог1 мин унших

Дорнод аймгийн иргэдийн төлөөлөл 700 гаруй иргэдтэй уулзаж “Чөлөөлье" санаачилгыг танилцууллаа

Дорнод аймгийн иргэдийн төлөөлөл 700 гаруй иргэдтэй уулзаж “Чөлөөлье" санаачилгыг танилцууллаа

УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр Дорнод аймгийн иргэдийн төлөөлөл 700 гаруй иргэдтэй уулзаж “Чөлөөлье" санаачилгаа танилцууллаа. “Чөлөөлье” санаачилгаа төрийн бодлого болгож хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, зөрчсөн хууль, журмын чөдрийг тайлж, бизнес эрхлэгч, иргэд, аж ахуй нэгжүүддээ боломж олгосон, хүнд суртлыг халсан иргэдийг хамгаалах цогц бодлого болгон хэрэгжүүлж буйг онцлов.

Тухайлбал, "Монгол Улсын хүчин төгөлдөр 378 хуульд хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийж үзэхэд эдийн засгийн эрх, эрх чөлөөнд хүндрэл үүсгэдэг 228 хууль, шууд зөрчдөг 110 хууль байна. Иймд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу иргэний эдлэх ёстой эрх, эрх чөлөөнд гох дэгээ, саад тотгор, чагт түгжээ болсон 90 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулж буйг тодотгон хэллээ.

Уулзалтад оролцсон иргэдээс 40 шахам хүн УИХ-ын дарга болон тойргийн гишүүд, Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч байна. Иргэд УИХ-ын даргын “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлээд,“Улс орноо тонон дээрэмдэгсдийн хууль бус орлогыг хурааж авах, шүүхийн шинэчлэл хийх, шударга ёсны тэмцэл, Эрүүл мэндийн даатгалын сан, төрийн албан хаагчийн цалингийн санг танаж ирүүлснээс шалтгаалсан цомхотгол, татварын чөлөөлөлт, нефьтийн үйлдвэр, малчдын нийгмийн даатгалын нөхөн төлөлт, тэтгэврийн нэмэгдэл, авто замын шинэчлэл, засвар, малчдын бэлчээр хамгаалалт, боловсролын хүртээмжийн асуудлаар тодруулж”, нэмэлтээр 200 гаруй санал хүсэлтээ бичгээр уламжиллаа.

Дорнод аймгийн иргэдийн төлөөлөл 700 гаруй иргэдтэй уулзаж “Чөлөөлье" санаачилгыг танилцууллаа

ДорнодХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2014