Монгол, Энэтхэгийн батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, цэргийн харилцан итгэлцэл улам бүр гүнзгийрч байгааг цохон тэмдэглэв.
Элчин сайд Атул Малхари Гоцурвэ хоёр талын цэргийн хамтын ажиллагааны хөгжлийн асуудлаар санал солилцсон явдалд баяртай буйгаа онцлоод цаашид хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа онцолсон билээ.
Уулзалтаар хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, хоёр талын батлан хамгаалах аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэргийн сургалтыг нэмэгдүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдыг эрэлттэй мэргэжлээр Энэтхэг улсад суралцуулах, цэргийн эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэргийн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг эхлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх зэрэг асуудлаар харилцан санал солилцож, зарим тохиролцоонд хүрсэн болно.
Эх сурвалж: