Сургалтад Төвийн бүсийн Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв аймгуудын 10 сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, 120 хүнсний ногооны тариалан эрхлэгч оролцож байна. Тэд Япон Улсын хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр сургалтад хамрагдаж салбарын хөгжлийн туршлагатай танилцсан мэдлэгээ дадлагажуулан Төвийн бүсийн хүнсний ногоо тариалагчдад түгээн дэлгэрүүлэх юм.
Тухайлбал, Японд сургалт төгссөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын тариаланч Ж.Цэрэннадмид, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын хүнсний ногооны тариалалт, борлуулалтын “Ням Байгаль Даваа” ХХК-ийн захирал, Улсын аварга тариаланч Ц.Зундуй нар өрхийн аж ахуйн хүнсний ногоо тариалалт, борлуулалтын туршлага, “Аж ахуйн нэгжийн хүрээнд төмс, хүнсний ногооны тариалалт, хадгалалт, борлуулалтын туршлага” сэдвээр илтгэл тавьж сургагч багшаар ажиллаж байгаа юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Эрүүл Монгол хүн᠌᠌” гэсэн цогц хөдөлгөөнүүдийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Тус сургалт дээрх үндэсний хөдөлгөөнүүдийн “Хүнсний хангамжаа сайжруулахын тулд хөрсөө хамгаалах ёстой. Эрүүл хөрсөнд эрүүл хүнс ургана. Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой” гэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд Японд төгсөгчид мэдлэг туршлагаараа бодитой хувь нэмэр оруулж буй ач холбогдолтой болж байна.
Эх сурвалж: