
Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүй бүрдүүлэх нь
Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, авлигыг мэдээлэх аюулгүй, үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, авлигатай тэмцэх эрх зүйн орчинг сайжруулах.
Одоохон...

Улс төр судлалын чиглэлээр судалгааны ажлууд хийх, түгээх, иргэдийн улс төрийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.
Мэргэшсэн чиглэл:#Ардчилал, #улс төрийн нам, #институт, #санхүүжилт, #сонгуулийн оролцоо, #залуучууд, #ХБИ

Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, авлигыг мэдээлэх аюулгүй, үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, авлигатай тэмцэх эрх зүйн орчинг сайжруулах.
Хэлэлцүүлэгт
Б.Эрдэнэдалай-ын
гаргасан 1 санал
Шүгэл үлээнэ гэдэг бол зөвхөн авлига, албан тушаал зэрэг бид нарын мэддэг нийтлэг ойлголт дээр гардаг асуудал биш юм. Сонгуулийн санхүүжилт, сонгуулийн компанит ажил, санал худалдан авалт гэх мэт асуудлыг ярих ёстой. Парламентад хэд хэдэн удаа сонгогдсон гишүүдийн зардлын тайланг нь харахаар маш бага дүнгээр сонгуулиа хийчихсэн юм шиг харагддаг.
Гэтэл тэр хүн их хэмжээний мөнгийг сонгуулийн бус үед тойргийнхоо сонгогчдыг хэдэн мянгаар нь хүлээж авдаг цаашлаад цагаан сар, ахмадын баяр, багш нарын баяр, эх үрсийн баяр гэх мэт өдрүүдээр “гарын бэлэг” тараадаг нь нууц биш. Олон хүнд их хэмжээний бэлэг өгч байгаагаа сонгуулийн зардлын тайландаа тусгадаггүй. Тиймээс энэ асуудлыг Шүгэл үлээгчтэй холбоотой эрх зүйн зохицуулалтад тусгавал нэн сайн.