
Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүй бүрдүүлэх нь
Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, авлигыг мэдээлэх аюулгүй, үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, авлигатай тэмцэх эрх зүйн орчинг сайжруулах.
Одоохон...


хуульч
Мэргэшсэн чиглэл:#Компанийн эрх зүй, #нийтийн эрх ашгийг хамгаалах

Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, авлигыг мэдээлэх аюулгүй, үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, авлигатай тэмцэх эрх зүйн орчинг сайжруулах.
Хэлэлцүүлэгт
О.Билгүүн-ын
гаргасан 5 санал
Одоогийн хуулийн төслийн хамрах хүрээ нь авлигын шинжтэй зөрчилд түлхүү төвлөрсөн байгаа нь олон улсын чиг хандлага буюу санхүүгийн зөрчил, байгаль орчны зөрчил, хүний эрхийн зөрчил, түүнчлэн нийтийн ашиг сонирхолд ноцтой нөлөөлөх аливаа үйлдлийг илрүүлэх чухал хэрэгсэл болж болох боломжийг алдаж байна!
Орчин үеийн хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлд ESG үзүүлэлтүүд нь шийдвэр гаргалтын үндсэн шалгуур болж байгаа бөгөөд шүгэл үлээгчийн мэдээлэл нь эдгээр эрсдэлийг илрүүлэх хамгийн үр дүнтэй дотоод эх сурвалж байдаг.
Манай улсын хувьд бизнесийн салбарт Компанийн засаглалын кодекс, баталж, БОНЗ-ын үнэлгээний тайланг гаргадаг тогтолцоо бий болж байна.
Шүгэл үлээгчийн мэдээллийг нийтийн эрх ашгийн нэхэмжлэлтэй холбох зохицуулалт огт тусгагдаагүй нь хуулийн төслийн хамгийн том сул тал гэж үзэж болно.
Тиймээс одоогийн хуулийн төсөлд "шүгэл үлээгч"-ийн өгсөн мэдээллийг шүүхийн шатанд бодит үр дагаварт хүрэх, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах процесст нотлох баримтын эх сурвалж болгон ашиглах тухай зохицуулалтыг тусгах нь ач холбогдолтой юм.