Тэрээр иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр энэ УИХ онцгой анхааран ажиллаж байгааг онцлоод, өнөөдөр нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар зохицуулж, 70 гаруй хувь нь журмаар зохицуулагдаж байгааг дурдав. Тиймээс хүн төвтэй бус байгууллага төвтэй энэ байдлыг эрс өөрчилж, 3000 гаруй журмуудыг цэгцлэх ажлыг УИХ хавар, намрын чуулганы хугацаанд үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөж байгааг хэллээ.
УИХ-ын даргын зүгээс бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хэнтий аймгийг аялал жуулчлалын гол тулгуур болгох, бүс нутгийн онцлогт тохируулан мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих зэрэг хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх өргөн боломж бий гэлээ. Ийнхүү УИХ энэ хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжийн төслүүдэд иргэдийнхээ санал бодлыг тусгахаар ажиллаж байна.
Ахлах ангийн сурагчдын тухайд анги танхим, ном, дотуур байрны хүрэлцээ, орчин нөхцөл, ариун цэврийн өрөөний тав тух, нарийн мэргэжлийн багш нарын дутагдал, интернэтийн хурдны асуудлыг хөндөж, шийдвэрлэж өгөхийг хүслээ. Уулзалтад Хэнтий аймгийн Чингис хотын таван сургуулийн ахлах ангийн сурагчид оролцов.
Эх сурвалж: