Үйл явдал1 мин унших

Хэнтий аймагт “тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлж байна

Хэнтий аймагт “тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлж байна

Монгол Улсын Засгийн газраас зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын төв болгох бодлого баримталж, “Алтан цагираг” маршрутын 5 цогцолбор бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж буй. 

Хэнтий аймагт “тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлж байна

Эдгээр цогцолборын нэг “Шихихутуг” цогцолборын бүтээн байгуулалт, хэрэгжилтийн явцтай танилцах, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг тодорхойлж, гүйцэтгэгч болон орон нутгийн албан тушаалтнуудтай уулзан УИХ-ын гишүүд М.Ганхүлэг, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн нарын хамт Хэнтий аймагт ажиллаж байна.

“Шихихутаг” цогцолбор нь Норовлин сумын төвөөс зүүн хойд зүгт 4.5 км зайд Урандөш хайрхны баруун энгэрт байрладаг. Ерөнхий харагдах байдал нь жигүүрт морь байхаар төлөвлөсөн энэхүү цогцолборыг байгуулснаар нутгийн иргэдэд ажлын байр, орлогоо нэмэгдүүлэх шинэ эх үүсвэр бий болох, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг олон талын ач холбогдолтой.

Мөн тус аймагт ажиллах үеэр Бэрх суманд байрлах уурхайг тохижуулж, түүхэн дурсгал, уурхайн орчин, үйлдвэрлэлийн өвд тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж байгаатай танилцлаа.

Хэнтий аймагт “тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлж байна
Хэнтий аймагт “тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлж байна
Хэнтий аймагт “тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлж байна
Хэнтий аймагт “тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлж байна

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Хэнтий АймагХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2013