#Тойрог1 мин унших

БОУАӨЯ-ны харьяа байгууллагын албан хаагчидтай уулзалт хийлээ

БОУАӨЯ-ны харьяа байгууллагын албан хаагчидтай уулзалт хийлээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа байгууллагууд болох Ус, цаг уур шинжилгээний төв, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид, Орон нутгийн өмчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар төрийн хэмнэлтийн бодлого хэтийдэн хэрэгжиж, салбарын яам бодит санхүүгийн судалгаанд тулгуурлаагүй тэгш бус хуваарилалт хийж буйг онцлов. Мөн батлагдсан орон тооны норм, нормативыг зөрчин цомхотгол хийх үүрэг, чиглэл өгч буй нь салбарын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг байгууллагын удирдлагууд болон төрийн албан хаагчид илэрхийлсэн юм.

Мөн байгаль орчны хамгааллын бодлоготой холбогдсон асуудал,  ус, цаг уурын хуулийн хүлээлт гэх мэтчилэн тулгамдсан хэд хэдэн асуудлыг уламжлав.

БОУАӨЯ-ны харьяа байгууллагын албан хаагчидтай уулзалт хийлээ

Хэнтий АймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2013