Үйл явдал1 мин унших
“Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд Хэнтий аймагт эмч нарын үзлэгийн баг ажиллалаа

Хэнтий Аймаг
Одоохон...
Үйл явдал1 мин унших

ГЭРЭЭСЭЭ ГАРЦГААЯ АЯН:
“ХЭНТИЙ АЙМАГ”
“Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд Хэнтий аймагт эмч нарын үзлэгийн баг ажиллалаа. ХСҮТ-ийн Хөхний төвийн эрхлэгч Пушкины Батсүх хөхний үзлэг хийж, эхо оношилгоогоор иргэдэд үйлчилсэн юм.
Орон нутагт тэр бүр хийх боломжгүй байдаг хөхний үзлэг, эхо оношилгоог зохион байгуулснаар иргэд эрт илрүүлэгт хамрагдах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өөрийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг мэдэх чухал ач холбогдолтой байлаа.
Орон нутгийн хэмжээнд 02.05-ны өдөр “70” гаруй эмэгтэй хөхний үзлэгт хамрагдсан байна. Хөхний үзлэгт тогтмол хамрагдах нь хавдрыг эрт үед нь илрүүлэх, эрсдэлийг бууруулах, улмаар эрүүл мэндээ хамгаалахад чухал нөлөө үзүүлдэг юм.