Үйл явдал1 мин унших
Хэнтий аймагт “эмнэлгийн баг” ажиллалаа

ГЭРЭЭСЭЭ ГАРЦГААЯ” АЯН
ХЭНТИЙ АЙМАГТ “ЭМНЭЛГИЙН БАГ” АЖИЛЛАЛАА
“Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд Хэнтий аймагт эмч, хөдөлгөөн засалч, мэргэжилтнүүдийн үзлэгийн баг ажиллаж, орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө үйлчилгээ үзүүллээ.
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв-ийн мэдрэлийн эмч Г.Мөнхцэцэг, “Эрхэм нандин сувд” ТББ-ын төлөөлөл Г.Энхчимэг, Д.Оюунгэрэл, О.Амарзаяа хөдөлгөөн засалч нарын бүрэлдэхүүнтэй баг хүүхэд, иргэдэд чиглэсэн оношилгоо хийж, шаардлагатай зөвлөгөө, дасгал хөдөлгөөний зааварчилгаа өгч ажилласан юм.
Ялангуяа хүүхдийн мэдрэлийн чиглэлээр тухайн хүүхдийн онцлог, шалтгаанд тохирсон дасгал хөдөлгөөн зааж өгсөн нь эцэг эхчүүдэд бодит дэмжлэг болж, цаашид гэрийн нөхцөлд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо.
Орон нутагт нарийн мэргэжлийн үйлчилгээ тэр бүр хүрдэггүй нөхцөлд ийнхүү газар дээр нь хүрч ажилласан нь иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, саадгүй орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой байв.
Цаашид ч иргэддээ ойртож, хүртээмжтэй байдлыг дэмжсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Үзлэг, оношилгоо хийж байгаа “Эмнэлгийн багтаа” баярлалаа.






