Үйл явдал1 мин унших
“Морьтон үндэстний адууны эмнэлэг”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Хэнтий Аймаг
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Хэнтий аймагт ажиллах үеэрээ “Морьтон үндэстний адууны эмнэлэг”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тухайлбал тус эмнэлэг малын эмийн сан, лаборатори бүхий нийт 116 м2 талбай, адуу байршуулан эмчлэх 13 тасалгаатай. рентген аппарат, хөлийн шандас шөрмөсний, хээлийн зэрэг 3 төрлийн ЭХО, ходоод залгиурын дуран, биохимийн аппарат хэрэгсэлтэйгээр адууны иж бүрэн оношилгоо эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Малын эрүүл мэнд нэн чухал бөгөөд энэ төрлийн үйлчилгээ хэр зэрэг хөгжснийг харууллаа.
Түүнчлэн тус эмнэлгийн эмч нарын зүгээс малчид, уяачид малаа өвчилсөн хойно нь бус урьдчилан сэргийлэх болон аль болох эрт оношлуулж, эмчлүүлэх нь үр дүнтэй болохыг хэлж байлаа.
