Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Чингис хотын 600 орчим иргэдтэй уулзлаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Энэ үеэр тус аймгийн иргэд болон төрийн албан хаагчдын төлөөлөл 600 шахам иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар сайдын зүгээс салбарын хууль тогтоомж, орон сууцжуулалтын талаар мэдээлэл хийлээ. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн хувьд сумууд нь инженерийн шугам сүлжээтэй болсон. Аймгийн төвийн 6,000 орчим өрх бүхий гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажил өнгөрсөн 4 жилд амжилттай хийгдсэн байгаа нь бусад аймгаас түрүүлж хашаандаа сайхан амьдрах бололцоог бүрдүүлсэн.
Үүнд ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгодог болчихвол бүх хүн хотын төвийн ТӨВЛӨРӨЛ, ТҮГЖРЭЛ рүү зүтгэхгүй аймаг, сумандаа ийм байшин бариулчих бүрэн боломжтой. Тиймээс орон сууцжуулалтын үндэсний хороо зөвхөн нийслэлийн хүрээнд асуудлыг харалгүй аймаг, сумын төвүүдийн орон сууцжуулалтын бодлого гаргаж, иргэддээ дарамт багатай, төлбөрийн уян хатан нөхцлийг судалж гаргах нь хамгийн том зорилт гэдгийг онцлов.
УИХ-ын гишүүдийн зүгээс хуулийн ажлын хэсэг, Бүсчилсэн хөгжлийн бодлого, улс орны хэмжээнд гарч буй томоохон шийдвэрүүдийн талаар мэдээлэл хүргэлээ.
Иргэд Ураны гэрээ, 14 мега төсөл, орон нутгаа хөгжүүлэх бодлого, татвар, нийгмийн даатгалын шинэтгэл, орон нутагтай холбоотой асуудлаар асуулт асууж, санал хүсэлтээ уламжиллаа.