#Тойрог1 мин унших
Улсын бүртгэлийн хэлтэс 140 мянга шахам эх нотлох цаасан суурьт бичиг баримтыг хадгалж, хамгаалж байна

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Л.Соронзонболд, М.Ганхүлэг нарын гишүүд Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, УИХ-ын хууль тогтоол, Засгийн газрын онцлог шийдвэрийн талаар мэдээлэл хүргэлээ.
Улсын бүртгэлийн архив нь иргэний 106 мянга, эд хөрөнгийн 30 мянга гаруй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 3500 гаруй эх нотлох цаасан суурьт баримт бичгийг хадгалж, хамгаалж, лавлагаа мэдээлэл гарган ажиллаж байна. Тус хэлтэс нь 2017, 2024 онд улсдаа ажлаараа тэргүүлсэн юм.
Төрийн албан хаагчдын зүгээс төрийн хэмнэлт, нийгмийн баталгаа, цалин урамшуулал, салбарын хууль тогтоомжийн талаар асуулт асууж, саналаа уламжиллаа.







