Уг төсөлд Төв аймгийн ерөнхий боловсролын 16 сургууль, хүүхдийн 14 цэцэрлэг, 7 дотуур байр хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 31 объектод хийгдсэн ариун цэврийн байгууламжид байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж, ашиглалтад хүлээн аваад байгаа юм. Харин Сэлэнгэ аймгийн хувьд есөн сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль дотуур байр зэрэг нийт 19 объект хамрагдсанаас 10 нь ашиглалтад орсон бол үлдсэн объектуудын ажлын гүйцэтгэл 75 хувьтай байгаа аж.
Эх сурвалж: