УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 26-ны 03 дугаар тогтоол, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүний хөгжлийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль (16.5 дугаар зүйл), Малчны тухай хууль (4.2.5 дугаар зүйл)-д заасан зохицуулалтыг тусган уг журмыг шинэчлэн боловсруулжээ.
Гадаадад суралцах хүсэлтэй иргэдэд тавигдах сургалтын байгууллагын шалгуурыг "Ерөнхийлөгчийн илгээлт–2100" тэтгэлэгт хөтөлбөр болон дэлхийн шилдэг их сургуулиудад зээлээр суралцах хөтөлбөрүүдэд адил болгосон байна.
Журмын өөрчлөлт нь дотоодын сургалтын байгууллагуудын чадавхыг дэмжих болон өндөр мэдлэг боловсролтой залуусыг гадаадад сурч төгсөөд эх орондоо ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлнэ гэж тооцоолж байна.
Дэлхийн шилдэг их сургуулиудад бакалаврын түвшинд гадаадад суралцах оюутнуудад БЗС-аас олгодог зээлийн үйлчилгээг 2026 оноос "2+2 хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлж, магистр, докторын түвшинд гадаадад суралцуулах зээл олгох зохицуулалтыг тусгажээ.
Малчны тухай хуульд 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид олгох гэж заасанд нийцүүлэн холбогдох мэргэжлийн чиглэлд тэтгэлгээр суралцуулахаар тусгасан. Энэхүү тэтгэлгийг 2025 оны есдүгээр сараас олгохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: