Үйл явдал1 мин унших
САЙНШАНД СУМЫН 4-Р БАГТ “СИНГЛ АПАРТМЕНТ” ЗАЛУУСЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ 2026 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Монгол Улсын Их Хурлаас баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, Дорноговь аймгийн Засаг даргын “Тогтвортой бодлого-Тасралтгүй хөгжил” мөрийн хөтөлбөр орон нутагт амжилттай хэрэгжиж байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд шавыг тавьж буй “Сингл апартмент” орон сууцны төсөл нь дөнгөж их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулиа төгсч, ажил амьдралын гараагаа эхлүүлж буй залуучуудыг дэмжихэд чиглэж байгаараа онцлог юм.




