2024 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудад албан хаагчдынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албан даалгавар хүргүүлсэн.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын хамтарсан удирдамжийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг өнгөрсөн хоёрдугаар сард Онцгой байдлын ерөнхий газрын харьяа 152 газар, хэлтэс, анги, салбаруудад хийжээ.
Дүнгийн хурлын үеэр холбогдох талууд улсын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн санал дүгнэлттэй танилцав.
Онцгой байдлын байгууллагад ажилладаг төрийн тусгай албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, болзошгүй осол, гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх салбарын улсын ерөнхий байцаагчийн зөвлөмжийг Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: