Үйл явдал3 мин унших
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаТүүнчлэн, Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хэмээх нэр томъёог хэрэглэж, улмаар бусад хуулиар эрүүгийн хариуцлага гэсэн ухагдахууныг үндэслэл болгож нийгмийн харилцааг зохицуулсан нь Үндсэн хуулийн “шударга ёсны зарчим”, Эрүүгийн хуулийн “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэснийг зөрчиж байна гэж үзжээ. Тухайлбал, эрүүгийн хариуцлагад ял, албадлагын гэсэн хоёр өөр агуулга хамаардаг. Гэтэл уг хоёр өөр ойлголтыг нэгтгэснээр ял шийтгүүлээгүй, шүүх ял шийтгэх шаардлагагүй, үүссэн үр дагавар нь ялимгүйн улмаас шүүх ял оногдуулахгүй учраас албадлагын арга хэмжээ хэрэглэснийг эрүүгийн хариуцлага гэж оруулан нийгмийн харилцааг зохицуулж байгаа нь хүний эрхийг дордуулахад хүргэсэн байна гэж үзжээ. Тиймээс ял, албадлагын арга хэмжээг зааглах шаардлагатай гэж үзсэн байна.

Эрүүгийн хуулинд “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь ямар нэгэн хуулиар нууцлаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх баримт сэлтийг “мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээлэл” гэсэн өргөн хүрээнд хамруулж, Монгол Улсын Үндсэн хуулиар иргэнд олгосон эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан явдал гэж үзэж байна. Тиймээс “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гэмт хэргийн шинжийг “мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээлэл” гэх ойлголтын хүрээнд нарийвчлан томъёолж, Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөхөөр тусгасан талаар тус тус танилцууллаа.